НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- 1.1 “ДДЭШ ТВ” ХХК-ийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний автомат сунгалтын үйлчилгээ нь хэрэглэгчдэд сар бүр өөрийн сунгалт хийхийг хүссэн үндсэн багц, нэмэлт багц болон ддэш дансыг өөрийн бүртгүүлсэн банкны картнаас автоматаар сунгах боломжтой үйлчилгээ бөгөөд хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлд заасны дагуу зохих төлбөрийг төлөхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- 1.2 Автомат сунгалт үйлчилгээний нөхцөлийг цахимаар зөвшөөрсөн өдрөөс эхлэн хүчинтэйд тооцно.
ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
- 2.1 Хэрэглэгч DDISH аппликейшнээр дамжуулан автомат төлбөр төлөлт, сунгалтын үйлчилгээг олон улсын эрхтэй VISA, Master болон дотоодын банкны карт ашиглан төлбөр төлөх боломжтой. Мөн өөрт тохирох багцын дүнгээс сонгон автомат сунгалтын идэвхжүүлэх боломжтой.
- 2.2 Автомат сунгалт идэвхжүүлсэн багц, сунгалтын дүнг хүссэн үедээ ахиулах, өөрчлөх, цуцлах боломжтой байна.
- 2.3 Төлбөр таталтын хугацаа нь автомат сунгалт идэвхжүүлсэн өдрөөс эхлэн 30 хоног байх бөгөөд зарим тохиолдолд төлбөрийн огноо өөрчлөгдөж болно. Жишээлбэл таны төлбөрийн хэрэгсэл амжилттай шийдэгдээгүй буюу дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх гэх мэт.
- 2.4 Хэрэглэгчийн банкны картнаас автомат сунгалт амжилтгүй болсон тохиолдолд ДДэш үндсэн данснаас автомат сунгалтыг хийнэ.
ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА
- 3.1 Энэхүү цахим үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч дээрх нөхцөлүүдийг зөвшөөрч “зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаас эхлэн цуцлагдах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
- 3.2 Хэрэглэгч нь автомат сунгалт үйлчилгээнд холбосон интернет банкны карт, сунгалтын багц, цуцлах өдөр хүртэл үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Автомат сунгалт хийгдэхээс өмнө хэрэглэгч үйлчилгээг цуцлаагүй тохиолдолд үйлчилгээний хугацаа автоматаар сунгагдана.
ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- 4.1 Хэрэглэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан стандарт техникийн нөхцөл, түүнчлэн хууль тогтоомж, зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан үйлчилгээгээр хангуулах эрхтэй.
- 4.2 Хэрэглэгч нь үйлчилгээний талаар санал, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй.
- 4.3 Үйлчилгээ үзүүлэгчийг цахим үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
- 4.4 Хувийн мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй.
- 4.5 Үйлчилгээг ашиглах нууц үгийг бусадтай хуваалцахгүй байх, нууцлал болон аюулгүй байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй.
ТАВ. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- 5.1 Хэрэглэгчийг цахим үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
- 5.2 Хууль, тогтоомжид заасан бусад эрхийг эдэлнэ.
- 5.3 Үйлчилгээ үзүүлэгч нь дараах нөхцөлд хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох эрхтэй:
- 5.3.1 Хэрэглэгч цахим үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн бол,
- 5.3.2 Хэрэглэгч хувийн мэдээллийг худал мэдүүлсэн бол,
- 5.3.3 Хэрэглэгч үйлчилгээг зүй бусаар ашигласан бол,
- 5.3.4 Хэрэглэгчийн автомат сунгалт амжилтгүй 10 хоног болсон бол,
- 5.4 Үйлчилгээ үзүүлэгч нь чанар стандартын өндөр түвшинд үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй.
- 5.5 Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг чанад хадгалах үүрэгтэй.
ЗУРГАА. БУСАД ЗҮЙЛ
- 6.1 Энэхүү гэрээтэй холбогдон гарч болзошгүй бүх санал, зөрчил аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх аргаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд шийдвэрлэж эс чадвал Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
- 6.2 ДДЭШТВ үйлчилгээ нь таны дансанд учрах гадны нөлөөтэй хохирол, гажуудал, вирус, хөндлөнгийн оролцоо, мөн хакер дайралтаас хамгаална гэсэн баталгааг өгөхгүй ба үүнтэй холбоотой аливаа асуудалд ДДЭШТВ хариуцлага хүлээхгүй болно.