navbar-brand



ДДэш-ийн шинэ хиймэл дагуулаар ИЛҮҮ ӨНДӨР ДОХИО ЧАНАР, ИЛҮҮ ОЛОН НD СУВГУУД, ИЛҮҮ СОНГОЛТОТ КИНО СУВГУУД-ыг хүлээн авч үзэх боломжтой болж байгаа билээ.

Тэгвэл ДДэш-ийн хамт олон Шинэ хиймэл дагуул руу шилжсэн бүх хэрэглэгчдэдээ зориулж дараах урамшууллуудыг зарлаж байна.

ШИНЭ ХИЙМЭЛ ДАГУУЛЫН УРАМШУУЛАЛ

Шинэ хиймэл дагуул руу шилжээд...

  1. Холливуд, Солонгосын шилдэг цуврал, олон ангит кинонуудыг албан ёсны эрхтэйгээр, дуу дүрсний өндөр чанар, Монгол дуу оруулалттайгаар үзүүлэх кино багцын цоо шинэ суувгууд болон алдарт HBO кино сувгийг 2 САРЫН ТУРШ ҮНЭГҮЙ ҮЗЭЭРЭЙ.
  • Холливуд багц /805-р суваг/
  • Ази багц /806-р багц/
  • Монгол багц /807-р багц/ тун удахгүй...
  • HBO /431-р суваг/
  1. Адал явдалт кино, Гэр бүлийн кино, Хүүхдийн кино сувгуудаас 2-р сарыг дуустал хүссэн 20 КИНОГОО ЗАХИАЛЖ ҮЗЭЭРЭЙ.
  • Адал явдалт кино /802-р суваг/
  • Гэр бүлийн кино /803-р суваг/
  • Хүүхдийн кино /804-р суваг/
  1. Энгийн болон Илүү багцын сувгууд шинэ хиймэл дагуул дээр +80 болж ИЛҮҮ ОЛОН СУВАГТАЙ БОЛЛОО.

 

Шинэ хиймэл дагуул руу хэрхэн шилжих вэ?

       1. Шинэ дурангаа авна

Улаанбаатар хотын хэрэглэгчид ДДэш-ийн үндсэн үйлчилгээний салбар, Юнителийн Нисэх, Яармаг, Бэлх, 7 буудал, Орбит, Да Хүрээ, Улиастай, Баялаг ундраа, Саруул тэнгэр-ийн салбаруудад, Орон нутгийн хэрэглэгчид өөрийн аймгийн Юнителийн салбарт хуучин дуран, смарт карттайгаа хандаж шинэ дурангаа Үнэгүй аваарай.

       2. Шинэ дурангаа тогтооно

Тавган антендаа шинэ дурангаа бэхлэж кабел утсандаа залгана.

       3. Хүлээн авагчийг тохируулна

Програмын шинэчлэл хийгдсэн төхөөрөмжтэй бол удирдлаганыхаа ЦЭНХЭР товчлуур дээр дарж АНТЕН ТОХИРУУЛАХ цонхыг гаргана

       4. Антенаа тохируулна

Одоо тохируулсан байгаа антенийг хэвтээ тэнхлэгийн дагуу урд зүг рүү буюу баруун тийш 30 орчим градус эрхгүүлж, босоо тэнхлэгийн багуу 8 орчим орчим градус бага дэрэг дээш гэдийлгэж дохио, чанарын хувийг өндөр байхаар тохируулна.

       5. Суваг хайлгана

Дохио чанар, хангалттай хэмжээнд орж ирсний дараа Конка буюу нүүрэн талдаа товчлууруудтай /972,988,998,881/ төхөөрөмжтэй бол удирдлаганы УЛААН товчлуур дээр дарж сувгийн хайлтыг эхлүүлнэ. Дээрээ товчлууртай жижиг хар хүлээн авагч автоматаар сувгаа хайж эхлэнэ.

Дурангаа солиод Тайланд руу аялаарай...

Шинэ хиймэл дагуул руу шилжихээр дурангаа солисон хэрэглэгч бүр Тайланд улс руу хосоороо аялах эрх болон бусад бэлгүүдийн эзэн болох боломжтой “Дурангаа солиол Тайланд руу аялаарай” хөтөлбөрт оролцох эрхтэй болно. Хөтөлбөрт оролцох эрх нь 8 орон бүхий код байх бөгөөд дурангаа сольж авсан өдөр таны бүртгэлтэй утсанд мессежээр очих болно.

Хөтөлбөрийн бэлгүүд:

  • Тайланд аялах эрх/хосоороо/ - 1ш
  • Манжур аялах эрх /хосоороо/  - 1ш
  • Хонда мотоцикл - 1ш
  • Iphone X  - 1ш
  • Амар асар  - 1ш
  • Зөөврийн компьютер - 1ш
  • 32 инчийн LED TV  - 1ш
  • Лхамур бэлгийн багц  - 10ш
  • Үлэмж багц 12 сарын эрх  - 10ш
  • Адал явдалт кино, Гэр бүлийн кино, Хүүхдийн кино сувгуудыг үзэх 1 сарын эрх  - 100ш

Хөтөлбөрт оролцох эрхээ шалгах:

Бүртгэлтэй гар утаснаасаа 139898 дугаарт К гэж бичиж илгээнэ.

Хөтөлбөрийн бэлгийн эздийг тодруулах:

Хөтөлбөрийн бэлгийн эздийг ТВ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна.