Монголын хамгийн том телевизийн олон суваг дамжуулагч "ДДэш ТВ" нийт хэрэглэгчдэдээ ээлжит нэгэн урамшууллаа зарлаж байна. Хэрэглэгч та 2017.11.13-12.13-ныг дуустал 1 сарын хугацаанд ДДэш кино сангийн сувгуудаас хүссэн киногоо түрээслэн үзээд л

  • Хөргөгч
  • Телевизор
  • Хөлдөөгч
  • Хагас угаалгын автомашин
  • Богино долгионы зуух
  • Битүү чанагч
  • Тоос сорогч
  • Будаа агшаагч
  • Шүүс шахагч
  • Холигч
  • Ус буцалгагч
  • Индүү
  • Ус шүүгч
  • Гар утас
  • Гар чийдэн зэрэг гэр ахуйн цахилгаан бараануудын эзэн болох боломжтой. 

Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

Алхам нэг: Кино үз!

ДДэш кино сангийн 800-Шилдэг кино суваг,  801-Шинэ киноны суваг, 802- Адал явдалт киноны суваг, 803- Гэр бүлийн киноны суваг, 804- Хүүхдийн киноны сувгуудаас үзэх киногоо сонгон кино захиалах мессежийг илгээх бүрт танд 7 оронтой нууц код ирнэ.

Санамж: Урамшууллын эрхээр үзсэн киногоор хөтөлбөрт оролцох боломжгүй бөгөөд хэрэв танд тухайн киног үнэгүй үзэх эрх байгаа бол танаас УРАМШУУЛЛЫН ЭРХЭЭР ҮЗЭХ ҮҮ? эсвэл ДАНСАН ДАХЬ МӨНГӨӨРӨӨ ҮЗЭЖ БЭЛЭГТЭЙ КИНО ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ УУ? гэсэн асуултыг асуух болно. Хэрэв та DDishTV аппликейкшнээр захиалах бол дээрх сонголт гарч ирэхгүй бөгөөд шууд урамшууллын эрхээс хасагдах болохыг анхаарна уу.

Алхам хоёр: Кодоо илгээ!

Та кодоо 24 цагийн дотор 139898 дугаарт буцаан илгээж азаа үзээрэй. 

Алхам Гурав: Бэлгээ хож!

Та бэлгээ 7 хоногийн дотор ДДэш ТВ-ийн Улаанбаатар хот дахь Дархан төвийн салбарт өөрийн бичиг баримт, ДДэш Смарт карттайгаа хандаж  аваарай.

Дархан төвийн хаяг:

СХД 29-р хороо, Москва хорооллын урд Дархан төвийн 1-р давхарт

Даваа-Баасан гарагуудад 09:00-18:00. Бямба Ням гарагуудад 10:00-17:00 цаг хүртэл ажиллана