Монголын хамгийн том телевизийн олон суваг дамжуулагч ДДэшТВ компани шинэ хэрэглэгчдэдээ бүтэн жилийн үйлчилгээний эрх бэлэглэх урамшууллаа X/12-XI/12ны хооронд буюу нэг сарын хугацаатай зарлалаа. 180000төгрөгөөр Шинэ хэрэглэгчийн багц төхөөрөмжийг худалдан авсан хүн бүр Бүтэн жилийн турш үйлчилгээний хугацаа дуусна гэж санаа зовох зүйлгүйгээр ДДэш-ээ үзэх боломжтой болж байгааг дуулгахад таатай байна. Шинэ хэрэглэгчид маань эхний 1 сардаа Монгол гадаадын шилдэг 100 орчим суваг, мөн зөвхөн ДДэшТВ-ээр л Монгол орон даяар үзэх боломжтой байдаг SPS болон спорт сувгууд, кино суваг гээд ДДэшТВ-ийн бараг  бүх сувгийг багтаасан ҮЛЭМЖ багцыг үзэх бөгөөд үлдсэн 11 сард нь Энгийн багцыг хүлээн авч үзэх юм. 

Та бүхэн ДДэшТВ-ийн үндсэн болон гэрээт салбарууд мөн Юнителийн аль ч салбарт хандаж энэхүү урамшуулалд хамрагдах боломжтой.