ДДэшТВ хэрэглэгч та бүхэндээ зориулан хэрэглээгээ амар, хялбар аргаар удирдах боломж бүхий DDishTV аппликейшнийг гаргаж хэрэглээнд нэвтрүүлээд 1 жил болжээ. Урин дулаан амралт аялалын улиралтай давхцаж буй энэ онцгой цаг мөчид аппликейшнээ ашиглан кино захиалан үзээд л Юнителийн Бүтэн жилийн эрхтэй Гэр интернэтийн төхөөрөмжний эзэн болох боломжтой урамшуулалт хөтөлбөрийг зарлаад байна. 

Хэрэглэгч та бүхэн өөрийн гар утасныхаа Appstore эсвэл Playstore-оос DDishTV гэж бичин хайж аппликейшнээ суулгаад бүртгэлтэй гар утас болон нууц дугаараа оруулж нэвтрээд кино сувгуудын хөтөлбөртэй танилцаж хүссэн киногоо шууд аппликейшнээрээ захиалан үзээрэй. 

Хамгийн сайхан мэдээ нь та энэхүү урамшуулалд өөрт байгаа кино үзэх үнэгүй эрхээрээ ч оролцох боломжтой. 

Аппликейшнээрээ кино захиалан үзэх бүрт таны бүртгэлтэй гар утсанд урамшуулалд хамрагдах эрх бүхий кодууд очих болно. 

Та өөрт байгаа кодуудыг шалгахыг хүсвэл бүртгэлтэй гар утаснаасаа 139898 дугаарт К гэж бичиж илгээгээрэй.