Үлэмж  багцын КИНОТОЙ, ИНТЕРНЭТТЭЙ зуны урамшуулал эхэллээ

ДДэшТВ хэрэглэгч та бүхэндээ урин дулаан зуны улирлын амралт, чөлөөт цагаа “Кинотой, Интернэттэй”-гээр зуслан, лагер, хөдөө гэртээ гээд хүссэн газартаа уйдахгүй, мэдээ мэдээллээс хоцролгүй өнгөрөөхөд тань туслах урамшууллаа зарлалаа.

Үлэмж багц нь Монгол гадаадын шилдэг 90 гаруй суваг, Аймгийн телевизийн сувгууд, SPS-ийн спортын сувгуудаас гадна Адал явдалт кино, Гэр бүлийн кино, Хүүхдийн кино сувгуудаас аль нэгийг нь сонгон үзэх боломжтой байдаг билээ.

Тэгвэл та 2017.07.31ныг дуустал хугацаанд ДДэшТВ-ээ Үлэмж багцаар 2 болон 3 сараар сунгаад Адал явдалт кино, Гэр бүлийн кино, Хүүхдийн кино сувгуудыг бүгдийг нь сунгасан сарынхаа турш үзэх эрхтэй болохоос гадна Юнителийн Гэр интернэтийн дата эрх бэлгэнд авна. 

Мөн Үлэмж багцыг 2 сараар идэвхжүүлсэн эхний 2000 хэрэглэгчид HDMI залгуур, 3 сараар идэвхжүүлсэн эхний 1000 хэрэглэгчид нарны гэрлээр цэнэглэдэг LED гэрлэн гар чийдэнг бэлэглэхээр бэлдлээ.  Та бүхэн доорх гарын бэлгээ ДДэшТВ-ийн Улаанбаатар хот дахь үйлчилгээний Үндсэн 6 салбар болох

  • 1р хороолол Дархан худалдааны төв дэх салбар
  • 5н буудлын Жасиун төв дэх салбар
  • Баянзүрхийн автовокзалын замын эсрэг талын Жанжин зах дах салбар
  • Баянхошууны эцэст байрлах салбар
  • Нарны зам дагуу Урбанекийн байранд байрлах салбар
  • Шарга морьт, Жигжидийн уулзар дахь явуулын салбарт хандаж аваарай.

  • Та Үлэмж багцаа ДДэшТВ болон Юнителийн үйлчилгээний салбар, Юнителийн мобайл диллер, банкны салбар болон банкны үйлчилгээгээр идэвхжүүлэх боломжтой.

    Хэрэв таны одоо Энгийн болон Илүү багцыг ашигладаг бол тухайн багцынхаа үлдэгдэл хоногийг Үлэмж багц руу шилжүүлээд Үлэмж багцаа сунгаж урамшуулалдаа хамрагдаарай. 

 

Банкны үйлчилгээ ашиглаж Үлэмж багцаа сунгах бол доорх зааврын дагуу Хүлээн авагчийн данс: гэсэн хэсэгт доорх банкнууд дахь ДДэшТВ-ийн дансыг бичээд, Хүлээн авагчийн нэр: гэсэн хэсэгт DDishTV, Гүйлгээний дүн хэсэгт: 2 сараар сунгах бол 39’800төг, 3 сараар сунгах бол 59’700төг Гүйлгээний утга хэсэгт: ДДэш смарт картны дугаар/хэрэв 16 оронтой бол сүүлийн 9 оронг, 12 оронтой бол эхний 10 оронг/- бичээд зай аваад 2 сараар сунгах бол L02, 3 сараар сунгах бол L03 гэсэн кодыг бичихэд л хангалттай. Банкны үйлчилгээгээр сунгалт хийлгэж байгаа тохиололд таны үйлчилгээн 15-20 минутын дараа идэвхжнэ. 

Банкны үйлчилгээ ашиглан сунгалт хийж байгаа тохиолдолд гүйлгээний дүн нь сунгах сарын төлбөртэй яг таарч байх ёстойг анхаарна уу. Хэрэв та гүйлгээний дүнг зөрүүтэй хийсэн тохиолдолд таны төлбөр таны ДДэш дансанд орох бөгөөд энэ тохиолдолд та бүртгэлтэй гар утаснаасаа мессежээр багцаа сунгах боломжтой. 

Урамшууллын эрхээ идэвхжүүлэхдээ: 

 Санамж:

  • Урамшуулал 7.31нийг дуустал үргэлжилнэ.
  • Гэр интернэтийн дата эрхээ 7.31нээс өмнө дээрх зааврын дагуу мессежээр идэвхжүүлэн ашиглах боломжтой.
  • Урамшууллын хугацаанд 1 хэрэглэгч 2 сар болон 3 сарын сунгалтаар тус тус нэг удаа сунгах боломжтой.

Үлэмж багцын “КИНОТОЙ, ИНТЕРНЭТТЭЙ” зуны урамшуулалдаа хамрагдаад монгол орныхоо хаана ч аялаж, амарч явсан кино сувгуудаа үзэж, интернэтэд холбогдон мэдээ мэдээллээс хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаарай.