Асуулт хариулт

Та аль нэг суваг дээр үзэх нэвтрүүлгээ урьдчилан сануулахдаа ЦЭС->СУВГУУД гэж ороход сувгийн жагсаалт гарч ирэх болно. 

Гарч ирсэн жагсаалтаас сонгосон суваг дээрээ очиход одоо гарч байгаа болон гарах нэвтрүүлгийн жагсаалт гарч ирэх бөгөөд  үзэх нэвтрүүлгээ тохируулан САНУУЛГА гэсэн хэсэг дээр очиж OK дарснаар сануулах болно.  

Ингээд та аль ч сувгийг үзэж байсан таны сануулсан нэвтрүүлгийн цаг болоход сануулах цонх гарч ирнэ.  Харин хүлээн авагч унтраастай байгаа тохиолдолд хүлээн авагч автоматаар асахгүй. САНУУЛГА цонх доорх байдлаар харагдах бөгөөд үзэх гэсэн хэсэгт OK дарснаар үзэх боломжтой.  

Та өөрийн дуртай сувгуудаа сонгон ДУРТАЙ гэсэн жагсаалтанд нэмснээр дуртай сувгуудаа үзэх боломжтой. Үүний тулд та 

ЦЭС->СУВГУУД гэж ороод гарч сувгаа сонгон ДУРТАЙД НЭМЭХ гэсэн хэсгийг сонгоно.  Ингэснээр таны сонгосон суваг дуртай сувгийн жагсаалтанд орох болно. 

Сонгосон дуртай суваг нь зүрхний зурагтай хэлбэрээр харагдана. 

Та аль ч сувгийг үзэж байсан удирдлагын доор харуулсан товчийг дарахад дуртай сувгуудаа үзэх боломжтой.

ТВ хөтөлбөрөөс та бүх сувгийн хөтөлбөрийг харж болно.  Удирдлагын ЦЭС-> ХӨТӨЛБӨР гэж ороод баруун сумыг дарснаар ТВ-н хөтөлбөр гарч ирнэ.

Шар товчлуур дээр дарснаар өмнөх өдрүүдийн хөтөлбөрийг харах бол удирдлагын улаан товчлуур дээр дарснаар дараагийн өдрүүдийн хөтөлбөрийг харах боломжтой. 

Ногоон болон цэнхэр товчлуур дээр дарснаар хуудас хуудсаар нь хялбар хайх боломжтой юм.

Танд захидал ирсэн тохиолдолд телевизорын дээд талын дунд хэсэгт таныг суваг солих үед доорх байдлаар харагдана.

Ирсэн мэйлийг удирдлагын "ЦЭС" товчлуур дээр дарж "ЗАХИДАЛ" гэсэн цэснээс уншина. 

Энэ талбарт та нууц үг солих болон хүүхдэдээ үзүүлэхийг хүсэхгүй байгаа сувгуудаа түгжих боломжтой.

ЦЭС-> ТОХИРГОО->ЭЦЭГ ЭХИЙН ХЯНАЛТ->НУУЦ ҮГ хийгээд-> ТҮГЖСЭН СУВГУУД гэж ороход сувгуудын жагсаалт гарч ирэх бөгөөд энэ жагсаалтаас та түгжихийг хүссэн сувгаа түгжиж болно. 

Үйлдвэрийн анхны нууц үг нь:1111 байна. Энэ нууц үгийг солихдоо үйлдвэрийн анхны нууц үг болох 1111 оруулаад нууц үг солих хэсэгт удирдлагын баруун товчлуур дээр дараад хуучин нууц үгээ оруулаад шинэ нууц үгээ хийн БАТЛАХ хэсэгт OK товчлуур дарна  

Түгжсэн сувгаа үзэхийг хүсвэл тухайн түгжсэн суваг дээрээ очно. 

OK дарснаар доорх цонх гарч ирэх бөгөөд нууц үгээ хийснээр та тухайн түгжсэн сувгаа үзэх боломжтой болох юм. 

Үйлчилгээний эрхээ хэзээ хаагдахаа мэдэхийг хүсвэл та заавал манай лавлах утас руу залгах шаардлагагүйгээр хүлээн авагчийн энэ цэсээс үйлчилгээний эрхийн дуусах хугацааг харах боломжтой юм.

Жишээ нь:

  • Багцын дугаар 23- Үндсэн багцын дуусах хугацаа
  • Багцын дугаар 27- Гадаад багцын дуусах хугацаа
  • Багцын дугаар 28- Спорт багцын дуусах хугацаа

Хэрэв та хүлээн авагчиндаа санамсаргүй байдлаар буруу тохиргоо хийсэн тохиолдолд системийн ресет хийснээр хүлээн авагч тань анхны тохиргоондоо шилжих болно. /Жишээ нь: сувгийн байрлал алдагдсан, зарим сувгууд устсан, суваг түгжигдсэн.../

Үйлдвэрийн ресет гэдэг нь та хүлээн авагчид ямар ч тохиргоо хийсэн байсан энэ ресетийг хийснээр хүлээн авагч анхны  тохиргоо болон төлөвт шилжих болно.

Шинээр хайлгах гэдэг нь та антенна тохируулахдаа тухайн цэсийг ашиглах дохио чанарын хувийг харан тохиргоо хийж болохоос гадна бүх сувгуудыг шинээр хайлгах үйлдэл юм.