Асуулт хариулт

  1. 75 см-ийн энгийн тавган антеннтай багц төхөөрөмж - 180.000₮

Дагалдах үйлчилгээний эрх: Энгийн багц буюу Монгол гадаадын шилдэг 60 суваг болон Танин мэдэхүй, Энтертайнмент, Хүүхдийн зэрэг гадаад 30+ сувагтай гадаад сувгийн багцыг 1 сар үзэх эрх.

  1. 75 см-ийн зузаан тавган антеннтай багц - 185.000₮

Дагалдах үйлчилгээний эрх: Энгийн багц буюу Монгол гадаадын шилдэг 60 суваг болон Танин мэдэхүй, Энтертайнмент, Хүүхдийн зэрэг гадаад 30+ сувагтай гадаад сувгийн багцыг 1 сар үзэх эрх.

  1. 90 см-ийн диаметртэй багц төхөөрөмж - 185.000₮

Дагалдах үйлчилгээний эрх: Энгийн багц буюу Монгол гадаадын шилдэг 60 суваг болон Танин мэдэхүй, Энтертайнмент, Хүүхдийн зэрэг гадаад 30+ сувагтай гадаад сувгийн багцыг 1 сар үзэх эрх.

ДДэшТВ Улаанбаатар хот дахь үйлчилгээний үндсэн 5 салбар:

1. Баянхошуу салбар Хаяг: Баянхошууны хуучин эцэст Хаан банкны замын эсрэг талд  10:00-19:00

2. Хөрс салбар Хаяг: Москва хорооллын урд Хөрс худалдааны төвийн 1 давхар

3. Жасиун салбар Хаяг: 7 буудлын завсарын буудлын хажууд байрлах Жасиун төвийн 1 давхар

4. Урбанек салбар Хаяг: Нарны зам дагуу Урбанек дэлгүүрийн баруун талд ТВ шоп дэлгүүр

5. Жанжин салбар Хаяг: Оффицерүүдийн ордноос уруудаад Чулуун овоо явах замд Жанжин зах дотор

Улаанбаатар хот дахт Юнителийн дараах салбаруудаас

  1. СХД, Орбитын эцсийн буудалд байрлах Юнителийн салбар
  2. СХД, Саппоро төвийн хажууд байрлах Юнителийн салбар
  3. СХД, Баянхошууны эцэст Боса дэлгүүрийн 2-р давхарт байрлах Юнителийн салбар
  4. БГД, 3-р хороолол Москва рестораны хажууд байрлах салбар
  5. ЧД, 7-н буудлын эцэст ХААН банктай байранд байрлах салбар
  6. ЧД, Тэнгис кинотеатрын урд байрлах Викторя төвийн 1-р дүгээр давхарт байрлах Юнителийн салбар
  7. БЗД, 16-р хороололд байрлах Да-хүрээ захын замын урд байрлах Юнителийн салбар
  8. БЗД, Ботаникын хажууд байрлах Юнителийн салбар
  9. БЗД, Сансарын Баянцээл худалдааны төвийн хойно байрлах Юнителийн салбар
  10. ХУД, Нисэхийн эцэст байрлах Юнителийн салбар
  11. СБД, Бэлх-т байрлах Юнителийн салбар

 

Мөн Улаанбаатар хот болон орон нутаг дахь Гэрээт борлуулагчдаас худалдан авах боломжтой.

Гэрээт борлуулагчдын хаяг, байршлын талаарх мэдээллийг энд дарж авна уу

Тавган антеннаа хөдөлгөж тохируулан ЧАНАР гэсэн үзүүлэлтийн хувийг хангалттай түвшинд хүртэл нэмэх шаардлагатай. Тавган антеннийг зүүн урд зүгт (138 градуст) харуулан суурин дээр нь үл ялиг хөдөлгөхөд ЧАНАР гэсэн үзүүлэлтийн хувь орж ирнэ. Ингэснээр 1-р суваг дээр Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз (MNB) гарна.

Антенн тохируулах заавар видеог энд дарж авна уу.

ДДэшТВ-ийн лавлах утас болох 7777-1434, 1434 дугаарт залган захиалга өгөх боломжтой. Лавлах төв Даваа-Баасан гарагт 09:00-22:00 цаг, Бямба-Ням гарагт 10:00-22:00 цагийн хооронд ажиллана.

Захиалгат үйлчилгээний хөлс нь 15,000₮ /төлбөрийг бэлнээр тушаадаг болохыг анхаарна уу/

Та захиалгат үйлчилгээг тухайн өдрийн 18:00 цагаас хойш бүртгүүлсэн тохиолдолд маргааш өдөр нь захиалга гүйцэтгэгдэнэ.

Та яг одоо захиалга өгөх бол энд дарж бүртгүүлнэ үү!

Энгийн багц буюу Монгол гадаадын шилдэг 60 сувгийн багцын 1 сарын төлбөр - 9,000₮

Илүү багц буюу Монгол гадаадын шилдэг 60 суваг дээр Адал явдалт кино, Гэр бүлийн кино, Хүүхдийн кино сувгуудаас аль нэгийг сонгож үзэх багцын 1 сарын төлбөр - 11,900₮

Үлэмж багц буюу Монгол гадаадын шилдэг 60 суваг дээр Адал явдалт кино, Гэр бүлийн кино, Хүүхдийн кино сувгуудаас аль нэгийг сонгож үзэх эрхтэй, мөн Танин мэдэхүй, Энтертайнмент, Хүүхдийн зэрэг гадаад 30+ сувагтай гадаад сувгийн багц болон SPS-ийн спорт сувгийн багцыг багтаасан багцын 1 сарын төлбөр - 19,900₮

Та бусад нэмэлт болон төлбөрт суваг, ДДэш кино театр буюу Кино сангийн сувгуудын үнэ тарифын талаарх мэдээллийг сайтны ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн хэсгээс харна уу.

 

Та үйлчилгээний эрхээ харах бол удирдлаганыхаа Цэс товчлуур дээр дарж Нэмэлт цэсийн Хандах эрхийн мэдээлэл сонгоод OK товчлуурыг хоёр удаа дарж сунгалтын хугацаагаа харах боломжтой.

Мөн лавлах төвд холбогдох боломжтой.  77771434, 1434/Юнителийн дугаараас Үнэгүй/

Та дараах хэлбэрээр үйлчилгээгээ сунгаж болно.

  1. ДДэшТВ-ийн Улаанбаатар хот дахь үйлчилгээний үндсэн салбарууд
  2. Юнителийн Улаанбаатар болон Орон нутаг дахь үйлчилгээний бүх салбарууд
  3. Юнителийн монгол орон даяарх бүх Мобайл диллерүүд
  4. DDishTV аппликейшн ашиглах
  5. Банк болон мобайл банк, интернэт банк гэх мэт банкны нэмэлт үйлчилгээ ашиглах

Банк болон мобайл банк, интернэт банк гэх мэт банкны нэмэлт үйлчилгээ ашиглан үйлчилгээний эрхээ сунгахдаа дараах банкнууд дахь ДДэшТВ-ийн дансанд сунгах багцын үнийг сунгах сараараа үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнг шилжүүлэх бөгөөд гүйлгээний утга хэсэгт дараах зааврын дагуу зөв бичих шаардлагатай.

  • ​ХААН банк: 505 905 0128
  • ХАС банк: 5000 23 26 57
  • ГОЛОМТ банк: 110 298 7935
  • ТӨРИЙН банк: 1066 0000 4668
  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН банк: 499 135 803
  • КАПИТАЛ банк: 212 000 2848

"Гүйлгээний утга" хэсэгт:

Хэрэв таны смарт карт 16 оронтой дугаартай бол сүүлийн 9 оронг, харин 12 оронтой дугаартай бол эхний 10 оронг бичээд зай аван сунгах багцын кодыг сунгах сарын тоотой хамт бичнэ.

Багцын код:

Энгийн багц - S

***Монгол гадаадын шилдэг 60 суваг***

Илүү багц - M

***Монгол гадаадын шилдэг 60 суваг дээр Адал явдалт кино, Гэр бүлийн кино, Хүүхдийн кино сувгуудаас аль нэгийг сонгож үзэх багц***

Үлэмж багц – L

***Монгол гадаадын шилдэг 60 суваг дээр Адал явдалт кино, Гэр бүлийн кино, Хүүхдийн кино сувгуудаас аль нэгийг сонгож үзэх эрхтэй, мөн Танин мэдэхүй, Энтертайнмент, Хүүхдийн зэрэг гадаад 30+ сувагтай гадаад сувгийн багц болон SPS-ийн спорт сувгийн багцыг багтаасан багц***

Жишээ нь та Үлэмж багцыг 2 сараар сунгах бол: xxxxxxxxx /смарт картын дугаар/ L02 гэж бичнэ.

Харин та смарт картын дансандаа мөнгө байршуулах бол багцын кодын оронд DANS гэж бичнэ.

Жишээ нь та ДДэш дансандаа 5000төгрөг хийх бол гүйлгээний дүн хэсэгт 5000 гэж бичээд гүйлгээний утга хэсэгт  xxxxxxxxx /смарт картын дугаар/ DANS гэж бичнэ.

Санамж: Банкиар дамжуулан хийсэн гүйлгээний 15-20 минутын дараа үйлчилгээний эрх нээгддэг

  • ​ХААН банк: 505 905 0128
  • ХАС банк: 5000 23 26 57
  • ГОЛОМТ банк: 110 298 7935
  • ТӨРИЙН банк: 1066 0000 4668
  • ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН банк: 499 135 803
  • КАПИТАЛ банк: 212 000 2848

Та үйлчилгээний хугацаагаа хэзээ дуусахыг дараах аргуудаар шалгаж үзэх боломжтой.

  1. Гар утсаараа шалгах

Хэрэв та ДДэш смарт картандаа Юнителийн дугаар холбож бүртгүүлсэн бол гар утаснаасаа *1434# гэж бичээд дуудлага хийх ногоон товчин дээр дарж үйлчилгээний хугацаа болон бусад өөрт хэрэгтэй мэдээллийг хаанаас ч хэзээ ч үнэ төлбөргүй авах боломжтой.

  1. Зурагтнаасаа шалгах  

Хэрэв таны ДДэш смарт карт 16 оронтой дугаартай бол удирдлаганаасаа:

ЦЭС – ТОХИРГОО – ХАНДАХ ЭРХИЙН МЭДЭЭЛЭЛ хэсэгт хандаж ДУУСАХ ОГНОО гэсэн хэсгээс,

Хэрэв таны ДДэш смарт карт 16 оронтой дугаартай бол удирдлаганаасаа:

ЦЭС – ТОХИРГОО – НЭМЭЛТ ТОХИРГОО -  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХ хэсэгт хандаж ДУУСАХ ХУГАЦАА гэсэн хэсгээс тус тус харах боломжтой.

  1. Аппликейшн ашиглах шалгах

Та гар утсандаа DDISHTV аппликейшнийг татаж суулгаад үйлчилгээний хугацаа шалгах болон бусад бүх үйлчилгээг хаанаас ч хүссэн үедээ авах боломжтой.

Аппликэйшнд нэвтрэн ормогц Миний данс хэсэгт таны идэвхжүүлсэн багцууд болон тухайн багцын дуусах хугацаа харагдана.

Аппликейшн татан авах:

Хэрэв таны зурагтны гаралт гацаж муу гарч байвал ЧАНАР болон ДОХИО-г шалгах хэрэгтэй.

Чанар болон Дохиог харуулсан цонхыг гаргахдаа удирдлаганаасаа:

ЦЭС-АНТЕНН-АНТЕНН ТОХИРУУЛАХ гэсэн хэсэгт хандахад Хиймэл дагуулаа сонгоно уу гэсэн хэсэг гарч ирэх ба эндээс  DDishTV гэсэн хэсгийг сонгож дохио болон чанарын хувийг харах боломжтой.

Чанар/Q/ нь 90-ээс дээш хувьтай, ДОХИО/I/ нь хэрэглэгчийн төхөөрөмжөөс хамаарч 42-60 хувьтай байж хэвийн гардаг тул Дохио, Чанарын хувь хангалтгүй байвал та кабель болон оролтуудаа шалгах хэрэгтэй ба холболт оролтууд хэвийн байвал та тавган антеннаа бага зэрэг хөдөлгөж Дохио, Чанарын хувийг нэмэгдүүлэх шаардлагатай.

ДДэшТВ нь сансрын хиймэл дагуулийн телевизийн технологийг ашиглан танд хүрдэг бөгөөд энэхүү хиймэл дагуулын телевизийн технологи нь хэт богино долгион ашигладаг. Уг хэт богино долгионы тархалтанд атмосферийн шингээлт болон цас, бороо, манан, шороон шуурга гэх мэт байгаль цаг уурын үзэгдлүүд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл бороо, манан, мөндөр, цас зэрэг байгалийн үзэгдлүүд хүчтэй илэрсэн тохиолдолд хэт богино долгионы агаар мандалд тархах чадвар сул болдог байна.Тиймээс хэрэглэгч та бороо, манан, мөндөр, цас зэрэг байгалийн үзэгдлүүд хүчтэй илэрсэн үед тавган антеннаа хөдөлгөх болон хүлээн авагч төхөөрөмжийнхөө тохиргоог өөрчлөхгүйгээр тухайн байгаль цаг уурын хүчтэй үзэгдэлийг намжтал түр  хүлээгээрэй.

Төлбөр төлөх үедээ ДДэш смарт картаа төхөөрөмжиндөө хийгээд асаалттай байхлгах хэрэгтэй байдаг, ингэснээр үйлчилгээний мэдээлэл таны картанд бичигддэг юм. Хэрэв та сунгалт хийх үедээ картаа хийгээгүй юм уу төхөөрөмжөө асаагаагүй байсан бол 1 өдрийн дотор картаа хийж асаавал 5 минут хүлээхэд л үйлчилгээний эрх картанд бичигдэж сувгууд нээгддэг. Харин 2-3 өдрийн дараа картаа хийж асаасан бол 20 минут орчим хүлээснээр үйлчилгээний эрх картанд бичигдэж сувгууд нээгддэг. Сунгалт хийснээсээ хойш 3-с олон хоног болсон бол та 77771434 дугаарт хандаж дахин команд өгүүлэх хэрэгтэй юм.

Жич: Үйлчилгээний эрх картанд бичигдэлгүй алдсан хоногийг нөхөж олгодоггүй болохыг анхаараарай.

Сунгалт хийсэн хэлбэрээс хамаарч ямар хугацааны дараа сунгалт баталгааждаг болохыг дор харуулав. Үүнд:

  1. Салбар дээр болон Аппликэйшнээр сунгалт хийсэн бол тэр даруй үйлчилгээний эрх нээгддэг.
  2. Банкаар гүйлгээ хийсэн бол таны гүйлгээ амжилттай зөв хийгдсэн тохиолдолд гүйлгээ хийснээс хойш 15-20 мин дотор сунгалт идэвхижиж үйлчилгээний эрх тань нээгдэх тул та түр хүлээнэ үү.
    • Харин дээрх хугацаанаа өнгөрсөн ч үйлчилгээний эрх нээгдэхгүй байвал та гүйлгээний утга дээрх та смарт картын дугаар болон багцын код, мөнгөн дүн болон дансны дугаар зэргээ зөв бичсэн эсэхээ шалгана уу.