Баталгаат засвар үйлчилгээ

Баталгаат засвар үйлчилгээ

Санамж

  1. Зөвхөн компаниас худалдан авсан болон хөнгөлөлт, урамшууллын нөхцлөөр авсан тоног төхөөрөмжийг худалдан авсан баримтыг гэрээний хувьтай хамт авчирсан тохиолдолд баталгааны нөхцөл үйлчилнэ. Эдгээр баримт байхгүй, бичилтийг өөрчилсөн, арилгасан, засварласан тохиолдолд баталгааны хуудас үйлчлэхгүй. Адаптор болон HDMI кабель, залгуур, удирдлага зэрэгт баталгаа олгохгүй.
  2. Тоног төхөөрөмжийн баталгаат хугацаа нь Хүлээн авагч худалдан авсан болон хөнгөлөлт, урамшууллын нөхцлөөр компаниас авсан өдрөөс хойш 6 сар байна.
  3. Баталгаа нь дараах тохиолдлуудад хамаарахгүй. Үүнд:
  • Тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар ашигласан;
  • Бусад засварын газраар засвар хийлгэсэн, схем, дизайныг өөрчилсөн, лацыг хөдөлгөсөн, унагаасан;
  • Гадна болон дотор эд ангийн бүх төрлийн механик гэмтэл;
  • Дотор нь гадны биет, бодис, ус, шингэн, шавьж орсноос үүдсэн гэмтэл;
  • Байгалийн гамшиг, түймэр, санамсаргүй гадаад хүчин зүйлүүдийн (аянга, цахилгааны хэлбэлзэл гэх мэт) нөлөөллөөс үүдэн гарсан гэмтэл;
  • Стандартад тохироогүй 220В-оос дээш, доош тэжээл, холбох хэрэгсэл, кабель хэрэглэснээс үүдэн гарсан гэмтэл;
  1. Гэмтэлтэй тоног төхөөрөмжийг зөвхөн ДДэш ТВ ХХК-ийн үйлчилгээний салбар болон засварын төвд худалдан авсан болон хөнгөлөлт, урамшууллын нөхцлөөр авсан тоног төхөөрөмжийг худалдан авсан баримтыг үндэслэн хүлээн авна.
  2. Худалдан авсан баримтыг хаяж үрэгдүүлсэн бол баталгаа хүчингүй болох ба дахин нөхөж олгохгүй.
  3. Гэмтэлтэй тоног төхөөрөмжийг үйлчилгээний салбар, засварын төвд хүргэх зэрэг аливаа зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

Баталгаат засвар нь дараах хугацаанд хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлнэ.

  1. Тоног төхөөрөмжийн баталгаат хугацааны засвар үйлчилгээг ажлын 8 цагт багтаан;
  2. Баталгаанд хамаарахгүй буюу хэрэглэгчийн буруу ашиглалтаас шалтгаалсан болон засах боломжтой механик гэмтлийг ажлын 2 хоногт багтаан;
  3. Техникийн албаар шалгуулах шаардлагатай гэмтлийг ажлын 3 хоногт багтаан үйлчилгээ үзүүлнэ.

 

Засварын төвийн хаяг :

УБ хот СХД 18-р хороо Москва хороолол ХӨРС худалдааны төв

Засварын төвийн цагийн хуваарь :

Даваа-Баасан 10:30-18:00

Бямба – 10:00-17:00

Ням – амарна.