navbar-brand



ДЭЭРЭЭ ТОВЧЛУУРТАЙ ЖИЖИГ ХАР
хүлээн авагчийн програмын шинэчлэлийн тухай

ДЭЭРЭЭ ТОВЧЛУУРТАЙ ЖИЖИГ ХАР
хүлээн авагчийн програмын шинэчлэлийн тухай

АНХААРУУЛГА: ТА ФЛАШ РУУГАА ПРОГРАМАА ХУУЛАХААС ӨМНӨ ФЛАШАА ЗААВАЛ FAT32 ГЭСЭН СОНГОЛТООР ФОРМАТЛАСНЫХАА ДАРАА ХУУЛЖ АВАН ХҮЛЭЭН АВАГЧИНДАА УНШУУЛААРАЙ. ХЭРВЭЭ УГ СОНГОЛТООР ФОРМАТЛАХГҮЙГЭЭР ШУУД ХУУЛЖ АВСАН ТОХИОЛДОЛД ПРОГРАМ УНШИХГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ . ТА ДООРХ ЗААВАРТАЙ ЭХЛЭЭД БҮРЭН ТАНИЛЦААРАЙ.

ДДэш-ийн шинэ хиймэл дагуул руу шилжихэд таны хүлээн авагч төхөөрөмж програмын шинэчлэл хийгдсэн байх шаардлагатай. Програмын шинэчлэл таныг зурагтаа үзэж байх үед юм уу эсвэл зурагт болон хүлээн авагчаа асаах үед автоматаар хийгдэх бөгөөд таны антенны тохиргоо хангалттай сайн хийгдсэн байгаа эсэхээс хамаарч 6-9 минут орчим үргэлжилнэ.

ДЭЭРХ ТӨХӨӨРӨМЖИНД ПРОГРАМЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЖ БАЙХ ҮЕД ТӨХӨӨРӨМЖӨӨ ТЭЖЭЭЛЭЭС САЛГАЛГҮЙ ХҮЛЭЭНЭ ҮҮ. ТЭЖЭЭЛЭЭС САЛГАСАН ТОХИОЛДОЛД ТАНЫ ТӨХӨӨРӨМЖНИЙ MEMORY ГЭМТЭЖ ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.

Мөн та зөөврийн флаш дискэнд програмын шинэчлэлийг хуулж аваад төхөөрөмжиндөө залган уншуулах боломжтой.

Програм шинэчлэлийг USB-р хийхдээ:

  1. Програм шинэчлэлийн файлыг татаж авна.
  2. Флаш дискээ FAT32 – р буюу доорх зааврын дагуу форматлана. Флаш дээрээ mouse- аа авчран mouse2 буюу хулганыхаа баруун талын товчин дээр дарахаар форматлах сонголтууд гарч ирнэ. 

       

       

       3. Дээрх програмыг татаж аван флаш дискэндээ ямар нэгэн фолдерт хийлгүйгээр хуулна.

       4. Хүлээн авагчийг тэжээлээр нь унтрааж USB флаш дискээ хүлээн авагчинд залгаж өгнө.

       5. Хүлээн авагчин дээрх “Сувгийн –“  “Дууны +” гэсэн товчлуурыг зэрэг дарсан хэвээр хүлээн авагчийн тэжээлийг залгаж өгнө.

/ Програмын шинэчлэл явагдаж эхэлмэгц хүлээн авагч төхөөрмжний улаан болон ногоон гэрэл зэрэг асч доорх байдалтай харагдана. /

       

       6. Доорх цонх гарч хувь гүйж эхэлтэл  “Сувгийн –“  “Дууны +” нэмэх товчлуурыг дарсаар байна.

       / Дэлгэцэнд дараах цонх гарч ирэх бөгөөд доорх 2 хувийг уншиж дуустал хүлээнэ. Хэрэв хувь гүйж эхэлсэн бол товчлуураас гараа авч         уншиж дуустал хүлээнэ /

       

      7. Уншиж дуусаад сувгуудаа автоматаар хайж эхэлнэ.

      Жич: Хэрэв Програм шинэчлэл хийгдэж эхлээд ойролцоогоор 5% орчим уншаад цааш хувь гүйхгүй  гацсан тохиолдолд тавган антены тохиргоо сайн хийгдэж хангалттай өндөр дохио, чанартай өөр айлд төхөөрөмжөө залгаж програмын шинэчлэлийг үргэлжлүүлэх эсвэл өөрт ойр байрлах ДДэшийн үндсэн салбар, Гэрээт борлуулагчид хандан програмаа үнэгүй уншуулаарай.