Бидний тухай

Бидний тухай

Хиймэл дагуулын тоон телевизийн үйлчилгээ үзүүлэгч ДДэшТВ компани нь 2008 онд телевизийн 18 сувгийг Монгол орон даяар төдийгүй Азийн 20 гаруй оронд дахин дамжуулж эхэлсэн бөгөөд байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх хугацаанд салбартаа анхдагч байж техник технологийн дэвшлийг цаг алдалгүйгээр нэвтрүүлсээр ирсэн.

Манай компани өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод борлуулалт үйлчилгээний 4 салбар, хөдөө орон нутгийн 60 гаруй гэрээт борлуулагч, 24 цагийн хяналт бүхий газрын станц, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдэлсэн харилцааны төв бүхий бүрэлдэхүүнтэйгээр тоон телевизийн Монголын болон гадаадын шилдэг сувгууд, радиогийн 5 сувгийг өндөр чанартайгаар дахин дамжуулж ажиллаж байна.

Зорилго

Мэдээллийг тасралтгүй хүргэх, мэдлэгийг хүртээмжтэй түгээх боломжийг олгоно.

Алсын хараа

2020 онд интернэт, тоон телевизийн дэвшилтэт технологид суурилсан цогц үйлчилгээг өөрийн хиймэл дагуулаар дамжуулан орон зайнаас үл хамааран хүргэдэг үндэсний манлайлагч компани байна.

Хамрах хүрээ

Монгол орны хаана ч ашиглах боломжтой төдийгүй Орос, Хятад, Хонконг, Энэтхэг, Казахстан, Тайланд зэрэг Азийн 20 гаруй оронд тоон телевизийн үйлчилгээг тасралтгүй хүргэнэ.

Түүхэн замнал

  • 2008 он

    DVB-S стандартаар 4.5 метрийн голчтой антеннаар телевизийн 18 сувгийг дамжуулж эхэлсэн.

  • 2009 он

    9.3 метрийн голчтой антенны системийг ашиглалтанд оруулсан.

  • 2010 он

    MҮОНРТ-ийн харилцан холболтын төвийг өргөтгөж, Радиогийн 3 сувгийг дамжуулж эхэлсэн. Мөн “Хөрс” худалдааны төвд борлуулалтын салбараа нээсэн.

  • 2011 он

    DVB-S2 стандартын тоон телевизийн системээр өргөтгөл хийж телевизийн 60+ суваг, радиогийн 5 сувгийг нэвтрүүлсэн.

  • 2011-2014 оны хооронд

    Засгийн газраас зарласан тоон телевизийн төслийн хүрээнд 220 сум сууринд тоон телевизийн дамжуулах станцыг суурилуулж ажилласан.

  • 2013 он

    11 метрийн голчтой антенны системийг ашиглалтанд оруулсан.

  • 2014 он

    DVB-S2 стандартын системд бүрэн шилжиж телевизийн сувгийг 80+ болгож, промо сувагтай болсон. “Жанжины зах” худалдааны төвд 2 дахь салбараа нээсэн.

  • 2015 он

    Тоон телевизийн 90 (3 багц) болон  радиогийн 5 сувгийг дамжуулж эхэлсэн. “Жасиун” төвд 3 дахь салбараа нээсэн. Мөн тус онд Баянхошууны эцэст 4 дахь салбараа нээлээ.